
“Улс төрд нөлөө бүхий этгээд” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн3 20.2-т заасан этгээд, эсхүл гадаад улсын түүнтэй адилтгах албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтныг;
Харилцагчийн дансанд байршуулах мөнгө 20 сая төгрөг болон түүнтэй тэнцэх валютаас илүү гарсан тохиолдолд харилцагч орлого нотлох баримт хавсаргана.
Жишээлбэл: Банкны хуулга, нийгмийн даатгалын дэвтэр, компанийн хувьд аудитлагдсан санхүүгийн тайлан гэх зэрэг
Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт “Бараа ажил үйлчилгээний үнийг Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх “ заалтын дагуу харилцагч нь арилжаанд оруулах мөнгөө“Евразиа Капитал Холдинг ҮЦК” ХК-ын Худалдаа хөгжлийн банкны долларын 822001373 харилцах дансанд шилжүүлнэ. Мөнгө байршуулахад компанийн зүгээс ямар нэг шимтгэл байхгүй.
Харилцагч гүйлгээний утга дээр бодит дансны нэвтрэх нэр (account login), компанид бүртгэлтэй утасны дугаар, өөрийн регистерийн дугаарыг оруулна.
Харилцагч өөрийн нэр дээр бүртгэлтэй төгрөгийн данснаас гүйлгээг хийнэ, хэрэв өөр данснаас гүйлгээг хийвэл компани харилцагчийн гүйлгээг буцаана.
Харилцагч мөнгө татаж авахад үнийн дүнгээс үл хамаарч компанийн зүгээс 1$ шимтгэл авна.
Харилцагч гүйлгээний утга дээр бодит дансны нэвтрэх нэр (account login), компанид бүртгэлтэй утасны дугаар, өөрийн регистерийн дугаарыг оруулна.
Жич: Харилцагч 100$ татвал компани 99$-г харилцагчийн компанид бүртгэлтэй дансанд шилжүүлнэ. Энэ тохиолдолд харилцагчийн хүлээн авах 99$ нь хүлээн авагчийн банкны тухайн өдрийн долларын худалдаж авах ханшаар хөрвөж төгрөг болж дансанд нь орно.
Компани харилцагчийн бүртгэлийн форм дээр бөглөгдсөн данс руу гүйлгээг хийнэ (харилцагч бичгээр хүсэлт гаргаснаар харилцагчийн банкны дансны мэдээллийг өөрчилнө).