PAMM данс гэдэг нь Percent Allocation Management Module гэсэн үгний товчлол бөгөөд харилцагч нь өөрийн хүсэлтээр хөрөнгийн менежерээр (арилжаачин) дансаа удирдуулж болдог дансны төрөл юм. Менежер нь нэг зэрэг хэд хэдэн данс өөрийн платформ дээр холбож багц үүсгэн удирдах боломжтой.
Хөрөнгийн менежер нь зөвхөн арилжааны платформд холбогдож арилжаа хийх эрхтэй.
Харин харилцагч нь өөрийн хөрөнгийг удирдах бөгөөд алдах хязгаараа тавьж хөрөнгийн менежерт дансаа удирдуулах хүсэлт явуулснаар менежер дансыг нь удирдах эрхтэй болно.
Харилцагч нь өөрийн хүссэн үедээ дансаа удирдуулах эрхээ цуцалж болох бөгөөд хийсэн ашгаас менежер тодорхой хувийг авах зарчмаар явах юм.
Хөрөнгийн менежерийн арилжааны, ашиг, алдагдал нь данснуудад тодорхой харьцаагаар хуваагдана.
Жишээлбэл,
Харилцагч 1 нь 600$ удирдуулахаар өөрийн дансанд байршуулсан => Харьцаа нь 60%
Харилцагч 2 нь 400$ удирдуулахаар өөрийн дансанд байршуулсан => Харьцаа нь 40%
Хэрэв менежер EUR/USD хослол дээр позиц нээж 1,000 ашиг хийсэн бол харилцагч 1 нь 600$ ашиг, харилцагч 2 нь 400$ тус тус хувиарлаж авах юм.
Хэрэв менежер 100$ алдсан тохиолдолд харилцагч 1 данснаас 60$ хасагдаж харилцагч 2 данснаас 40$ хасагдана.
“Евразиа Капитал Холдинг ҮЦК” ХК нь PAMM дансыг оруулж ирэхээр төлөвлөж байгаа ба хөрөнгийн менежер болж PAMM данс удирдах хүсэлтэй арилжаачид өөрийн арилжааны түүхийг манай брокер дээр 6 сарын турш тогтвортой ашиг хийж, эрсдэлийг зөв хязгаарлаж үүсгэнэ.
Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангасан амжилттай ашигтай гарсан арилжаачид арилжааны түүхээ өөрийн хүсэлтээр олон нийтэд нээлттэй болгож хөрөнгө оруулагчийн данс удирдуулах хүсэлт хүлээн авч данс удирдах эрхтэй болно.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг вэбсайтын чатаар болон доорх утас имэйлээр лавлана уу.
Утас : 77771314
Email: client.broker@eurasiac.com