ECN брокер нь дэлхийн шилдэг банк, ханш өгдөг институцуудтай электрон сүлжээгээр (electronic communication network) дамжин холбогддог. ECN брокер нь харилцагчдын захиалгыг худалдагч болон худалдан авагч талуудад шууд дамжуулдаг.
ECN брокер нь зарим брокерууд шиг (Dealing desk) харилцагчийн эсрэг арилжаа хийдэггүй ба захиалгыг электрон байдлаар банкууд болон бусад ханш нийлүүлэгчид рүү (liquidity providers)- руу дамжуулдаг.
Бид дэлхийн топ 20 гаруй банк болон санхүүгийн институцуудтэй ханш нийлүүлэгчээр ажилладаг ECN брокер бөгөөд харилцагчдад хамгийн бага авах зарах ханшийн зөрүү (spread), өндөр түвшний арилжааны гүйцэтгэл, арилжааны хамгийн бага хоцролтыг санал болгож байна.
Арилжааны хамгийн сайн гүйцэтгэл (best trading execution)
Манай арилжааны захиалгын гүйцэтгэл нь миллисекундээр хэмжигдэж хугацааны хоцролтгүй биелэгдэнэ. Энэ нь бидний хамтран ажилладаг Dukascopy Bank SA банк нь Commerzbank, Nomura, Currenex, Deutsche Bank, JP Morgan, UBS, Goldman Sachs, Hotspot, Morgan Stanley гэх зэрэг дэлхийн TIER1 ангиллын томоохон банк, санхүүгийн байгууллагуудаас ханш авдагтай холбоотой.
ECN ханш нийлүүлэгчид
Манай ханш нийлүүлэгчээр ( liquidity provider) дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагууд ажилладаг учраас бид томоохон хэмжээний захиалгыг нэг дор, хурдан хугацаанд биелүүлж чаддаг.
Арилжааны захиалгын сан
Манай платформ арилжааны захиалгын тоо, хэмжээг (Market Depth) харуулдаг учраас харилцагчид Энэхүү хэрэгсэл дээр үндэслэн арилжааны захиалгаа биелүүлэх, ханш таамаглах боломжтой.