“Евразиа Капитал холдинг ҮЦК” ХК нь 2008 оноос хойш брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Монгол улсын Хөрөнгийн бирж дээр (МХБ Код: SUN) бүртгэлтэй үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг цөөн компаниудын нэг юм. “Евразиа Капитал холдинг ҮЦК” ХК нь Монголын Хөрөнгийн Биржээс гадна Санхүүгийн Зохицуулах Хорооны хяналтан дор үйл ажиллагаагаа явуулдаг нээлттэй хувьцаат компани юм.
Манай компани нь 2020 оноос үйл ажиллагааны чиглэлээ өргөтгөж, харилцагчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн Швейцарийн Dukascopy Bank SA банктай хамтран Eurasia Capital Forex хэмээх маржин арилжааны үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлж байна. Dukascopy Bank SA банк нь Швейцарийн Санхүүгийн Зах Зээлийн Хяналтын Төв (FINMA)-ийн хяналтан дор банк болон брокерийн тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн шилдэг ECN форекс брокер юм.
Хамтын ажиллагааныхаа хүрээнд бид JP Morgan, Morgan Stanley, Deutche Bank гэх мэт дэлхийн топ 20 гаруй банк санхүүгийн байгууллагуудаас ханш авах болон нийлүүлэх боломжтой болсон. (дэлгэрэнгүй ханш нийлүүлэгчдийн мэдээллийг доор харна уу). Ингэснээр манай харилцагчид биржийн бус буюу олон улсын OTC зах зээл дээр валют, түүхий эд, индекс, криптовалют, бонд, хувьцаа зэрэг 500 гаруй санхүүгийн бүтээгдэхүүнийг арилжаалах боломжтой болж байна.
Манай арилжааны платформыг харилцагчид эх хэл дээрээ ашиглах боломжтойгоос гадна арилжааны захиалгын хамгийн сайн гүйцэтгэл, хамгийн бага хоцролт, бүс нутагтаа хамгийн бага арилжааны шимтгэлээр арилжаанд оролцох болно. Тус компанийн удирдлага, брокер, дилер, шинжээчид нь дотоод, гадаадын нэр хүнд бүхий их дээд сургуулиудыг дүүргэсэн эрдмийн зэрэг цолтой , монголын үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөн ажилладаг.
Бидний шагналууд



